Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа Г.Чинзоригийн нэг сар цагдан хорихоор боллоо

Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа Г.Чинзоригийн нэг сар цагдан хорихоор боллоо

Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа иргэн Г.Чинзоригийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тодруулбал, иргэн Г.Чинзориг нь авто засварын газарт нэгэн эмэгтэйд гар хүрч, улмаар өөрийн найз Т гэх залууг зодож, хүнд гэмтэл учруулсан гэх бичлэг цахим орчинд өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Улмаар Г.Чинзоригийг шүүхийн зөвшөөрөлтэй 48 цагийн хугацаатайгаар барвчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм.

Тэгвэл прокуророос Г.Чинзоригийг үргэлжлүүлэн хорьж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар шүүхээс Г.Чинзоригийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ.