ВИДЕО: "Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

ВИДЕО: "Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд өнөөдөр /2025.07.01/ дэлгүүрийн худалдагчийг нэгэн эрэгтэй "Зайрмаг өгсөнгүй" хэмээн биед нь халдаж, улмаар тухайн үйл явдлыг зогсоох гэсэн эрэгтэйг айлган сүрдүүлж буй бичлэг цацагдсан билээ. 

Тэгвэл тухайн хэрэг нь Дундговь аймагт гарчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Цагдаагийн газар тус аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг 2025 оны зургаадцгаар сарын 27-ны өдөр зодож танхайрсан хэрэг гарсан байна. Уг этгээдэд холбогдох гомдлыг цагдаагийн байгууллагаас хүлээн авч өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийн хохирогч биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагад хандсан байгаа юм байна. 

ВИДЕО: