Овор хэмжээ, даац хэтрүүлсэн жолоочоос хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Овор хэмжээ, даац хэтрүүлсэн жолоочоос хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас С.Э холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т ажиллаж байсан С.Э нь 2022-2024 оны өдрийг хүртэл хугацаанд Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, нэг тэнхлэг дээрх ачаалал нь стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ачаатай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх үүднээс жолоочоос хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгч тээврийн хэрэгслээ саадгүй нэвтрүүлсэн нэр бүхий жолооч нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө