“GEM mall” худалдааны төвд амиа алдсан эмэгтэй салах өргөдөл гарган. Эвлэрлийн гурван сарын хугацаанд байсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
Тэгвэл уг асуудлын талаар БГД, ХУД, СХД-ийн Иргэний хэргийн тойргийн шүүхийн Тамгын газрын дарга С.Нэргүй NTV телевизэд мэдээлэл өгчээ. Тэрбээр, зургаадугаар сарын 27-ны өдөр “GEM mall” худалдааны төвд амиа алдсан эмэгтэй салах өргөдлөө тавдугаар сарын 5-ны өдөр гаргасан. Үүний дагуу эвлэрүүлэн зуучлах ажлыг хуулийн хугацаанд хийж, талууд эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс хуулийн дагуу тус асуудлыг шүүхэд шилжүүлсэн.
Тодруулбал, тэрээр салах өргөдлөө тавдугаар сарын 5-ны өдөр гаргаснаар ажиллагаа зургаадугаар сарын дөрөвний өдөр дуусгавар болсон. Энэ хугацаанд хуулийн дагуу уулзалтуудыг зохион байгуулсан. Талууд эвлэрэх боломжгүй гэдэг саналаа илэрхийлснээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон гэх бүртгэл мэдээлэл байна. Талууд цаг товлож, эвлэрүүлэн зуучлагч мэдэгдэл хүргүүлсний дараа ирж уулзалтад ордог. Хуулийн хүрээнд хийгдээд дууссан ажиллагаа байна лээ. Тус ажиллагаа 30 хоногийн хугацаатай, 30 хоног сунгах эрхзүй зохицуулалттай. Гэтэл эвлэрүүлэн зуучлал 30 хоногийн хугацаанд дуусгавар болсон гэдэг нь нийгэмд тийм өнцөг харуулсан байхыг үгүйсгэхгүй. Эвлэрүүлэн зуучлах газрын баримтуудыг тамгын газар мэдэхгүй учир мэдээлэл өгөх боломжгүй гэв.