Монгол улсын эмэгтэй шигшээ баг Солонгос улсын WKBL-ээс зохион байгуулж буй “2025 Future League”-т оролцохоор БНСУ-ын Бусан хотыг зорилоо.
Энэхүү лигт 🇲🇳Монголын эмэгтэй шигшээ багаас гадна Солонгосын WKBL, Сингапур мөн Японы лигийн аварга багууд оролцож байгаа юм. Тус лиг нь Бусан хотод долдугаар сарын 2-ноос 10-ны хооронд 9 өдрийн турш явагдана. Манай шигшээ багийн хувьд энэхүү лигийн дараа БНХАУ-ыг зорьж FIBA Women's Asia Cup 2025 Division B-д оролцох хуваарьтай байгаа юм.