“Хан Хэнтий аварга” дэвжээний наадмын сорилго барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ

“Хан Хэнтий аварга” дэвжээний наадмын сорилго барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ

“Хан Хэнтий аварга” дэвжээний наадмын сорилго барилдаан өчигдөр /2025.07.02/ болжээ. 

Энэхүү барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 64 хүчтэн зодоглон, наадмын өмнөх бэлтгэлээ дүгнэж, бие бялдар, уран мэх, барилдааны ур чадвараа сорин өрсөлдлөө. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэсэн байна.