МУГТ Б.Ариунцэцэгийг "Мандал сумын хүндэт иргэн"-ээр өргөмжилж, 10 сая төгрөгөөр шагнажээ

МУГТ Б.Ариунцэцэгийг "Мандал сумын хүндэт иргэн"-ээр өргөмжилж, 10 сая төгрөгөөр шагнажээ

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг оролцож, мөнгөн медаль хүртсэн.

Улмаар шигшээ багийн тамирчинд болон О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нарыг Монгол Улсын Гавьяат Тамирчин цол, тэмдгээр шагнасан юм. Мөн Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газраас эдгээр тамирчдад хүндэтгэл үзүүлж, урамшуулал олгосон.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат МУГТ Б.Ариунцэцэгийг Мандал сумын “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, Засаг дарга Д.Хадбаатар 10 сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ.