Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр жингийн ангилалд медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Лундаа мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр тэмцээнийг гоц мөргөж эхэлсэн бөгөөд дараалан АНУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай, Киргизстаны тамирчинг 3:2 харьцаатай ялж, Японы шилдэг тамирчинг 3-р үед хүнд цохилтоор ялж финалд шалгарсан ч Бразилийн тамирчинд ялагдаж, мөнгөн медаль хүртэв.
Мөн тэмцээний 70 кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр БНСУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай, Шведийн тамирчинг 3:2 харьцаатай ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөө дахин Бразилийн тамирчинд 5:0 харьцаатай ялагдаж, хүрэл медаль хүртжээ.