Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор шүдлэн түрүүллээ

Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор шүдлэн түрүүллээ

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт үргэлжилж байна. Шүдлэн насны морьд барианы зурхайд ирлээ. 

Хурдан морины уралдаан шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор шүдлэн түрүүллээ. Шүдлэн насны морьдын уралдааны өмнө шүдэлгээ болон сэрвээний өндрийн хэмжилт хийлээ. 225 үрээ бүртгүүлснээс шүдэлгээгээр 20, сэрвээний өндрөөр 75 үрээ хасагдаж, 131 үрээ мордсон. 

Шүдлэн насны хурдан морины уралдаанд:

  1. Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ түрүүллээ. Бор үрээг Энхбаярын Бямбаням уяа сойлгыг нь тааруулж, 9 настай Н.Боорчи хүү унаж уралдуулжээ
  2. Аман хүзүүнд МУАУ Б.Пүрэв-Очирын уясан Завхан аймгийн Яруу сумын уяач Дашзэвэгийн Дагвадоржийг зээрд орлоо. Зээрд үрээг 11 настай С.Баярбаясгалан хүү унаж уралдлаа. 
  3. Айргийн гуравд Төв аймгийн Заамар сумын М.Энхтайваны хөх бор үрээ орлоо. Хөх бор үрээг 11 настай Дамдинсүрэнгийн Мөнгөнбаатар унаж уралдууллаа. 
  4. Айргийн дөрөвт МУТМУ Сашкагийн Эрдэнэбатын уясан, Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУТМУ Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр үрээ оржээ. Хээр үрээг 9 настай Алтанчимэгийн Түвшинтөгс унаж уралдсан байна.
  5. Айргийн тавд Х.Доржсамбуугийн уясан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат МУАУ Хаянхярваагийн Гарьдмагнайгийн хээр үрээ орлоо. Хээр үрээг 10 настай Пүрэвсүрэнгийн Далай-Очир хүү унаж уралдуулсан байна.