ФОТО: Монгол төрийн тугийг "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д залж байна

ФОТО: Монгол төрийн тугийг "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д залж байна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг уншигч та бүхэнд дэвшүүлж байна. Өнөөдөр /2025.07.11/ Монгол төрийн их тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол 09:30 цагт эхэллээ. 

ВИДЕО: 

Есөн хөлт цагаан туг буюу монгол төрийн туг бол Монгол төрийн сүр жавхаа, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл юм. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан бөгөөд төрийн тугийг Монгол Улсын Төрийн ордонд ёслол хүндэтгэлтэй залсан байдаг. Төрийн тугийг Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэсэн.