Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаан эхэллээ

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаан эхэллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаан эхэллээ.

Энэ жилийн наадамд дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан найм, улсын гарди зургаа, улсын заан 14, улсын харцага 21, улсын начин 48, нийт улсын цолтой 102 бөх зодоглож байна. Аймаг, цэргийн цолтой 244 бөх бүртгэлд хамрагдсан бол 102 сумын заан, 48 залуу бөх барилдахаар бүртгүүлсэн юм. Өнөөдөр хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болно.