Яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг суллуулахаар гомдол гаргасан ч шүүх цагдан хорих ТСАХ-г нь хэвээр үлдээлээ

Яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг суллуулахаар гомдол гаргасан ч шүүх цагдан хорих ТСАХ-г нь хэвээр үлдээлээ

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг суллуулахаар гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцээд яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Ган-Эрдэнийг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”, Э.Нандин-Эрдэнийг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг. 




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө