Ерөнхий сайд Төв талбайд барьсан асрыг буулгах албан даалгавар гарсан ч хэрэгжихгүй 16 хонов

Ерөнхий сайд Төв талбайд барьсан асрыг буулгах албан даалгавар гарсан ч хэрэгжихгүй 16 хонов

Сүхбаатарын талбайд жил бүр асар барьж арга хэмжээ төлөвлөдөг. Хамгийн сүүлд "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Харин Ерөнхий сайд тус асрыг буулгах албан даалгавар 2026.04.28-нд гаргасан байдаг.

Тус албан даалгаварт “Хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэсэн байдаг. Гэтэл өнөөг хүртэл тус асрыг буулгаагүй хэвээр байна.

Сануулахад, Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг “Сүхбаатарын талбай дээр барьсан асрыг буулгах эсэх асуудлаар ажлын хэсэг хуралдаж, шийдвэр гаргана. Яг одоо барьсан асар бол манай улсын хэмжээнд байгаа хамгийн том асар юм. Энэ удаа Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл байлгахаар төлөвлөсөн байсан. Цаашлаад COP17 арга хэмжээнд ашиглахаар төлөвлөж байгаа юм. Буулгаад хаашаа зөөх эсэхийг шийдээгүй байна. Тус асрыг 300 сая төгрөгөөр барьсан ба буулгахад 100 гаруй сая төгрөг зарцуулагдах байх” хэмээн хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байсан билээ.