Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Т.Хүрэлбаатар үүргээ гүйцэтгэж явахдаа иргэний амь насыг аварсан үйл явдал болжээ.
Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 3-ны өдөр Ч:57 чиглэлд ажиллаж байх үед автобусанд зорчиж явсан нэгэн иргэн гэнэт бие нь муудан ухаан алдсан байна. Тухайн үед жолооч Т.Хүрэлбаатар цаг алдалгүй анхны тусламж үзүүлж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авснаар иргэний амь насыг аварчээ. Аврагдсан иргэн талархсанаа илэрхийлж, Нийтийн тээврийн бодлогын газрын шуурхай утсанд баярласан сэтгэгдлээ ирүүлсэн байна.
ВИДЕО: