Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ажлаа өгснөөр түүний оронд хэн томилогдох вэ гэсэн асуулт улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод байна.
Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбатад тамгыг нь гардуулж, Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Үүний зэрэгцээ Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараагийн хотын даргад Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлэх саналд нэгдсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тус хуралдаанд Хотын дарга асан Х.Нямбаатар оролцсон байна.
Хуулийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) хотын даргад нэр дэвшүүлдэг бол Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эцэслэн томилж, батламжилдаг зохицуулалттай. Учир нь Ж.Сандагсүрэнг хотын даргаар батламжлах эсэх нь Ерөнхий сайд Н.Учрлын бүрэн эрхийн асуудал юм.