“Эхийн алдар” одонгоор энэ жил 12 мянга гаруй ээж шагнуулж байна

“Эхийн алдар” одонгоор энэ жил 12 мянга гаруй ээж шагнуулж байна

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол үргэлжилж байна.  Өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг хүлээн авч одонг нь гардуулах юм.  Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" II зэргийн одонгоор шагнадаг. Энэ жил улсын хэмжээнд 12 мянга 306 ээж  "Алдарт эх"ийн  I, II зэргийн одонгоор энгэрээ мялаана. 

ВИДЕО: