Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчид 92.3 хувийн саналаар дэмжлээ

Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчид 92.3 хувийн саналаар дэмжлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Хотын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн.

Үүний дараа НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууслаа. Улмаар дараагийн хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагвыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хурааж, 92.3 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд дараагийн хотын даргын нэрийг Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө