УИХ-ын дарга "хоёр намын бүлэг хэлэлцэж, ойлголц" хэмээн ХХОАТ-ын 1 хувийн татварын төслийн санал хураалтыг хойшлууллаа

УИХ-ын дарга "хоёр намын бүлэг хэлэлцэж, ойлголц" хэмээн ХХОАТ-ын 1 хувийн татварын төслийн санал хураалтыг хойшлууллаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлж, өчигдөр хэлэлцсэн зарим хуулийн төслүүдээр санал хураалт явууллаа.

Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу хувь хүний орлогоос 10 хувь бус 1 хувийн татвар авах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг энэ сарын 26-ны өдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр санал хураалт явуулахад дэмжигдээгүй. Харин өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн талаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт сонссон юм. Гэсэн хэдий ч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг өнөөдөр явуулсангүй. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт “хоёр намын бүлэг уг асуудлаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай” хэмээн үзэж, санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө