Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.05.28/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 7 настай явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, явган хүний гарц, сургууль, цэцэрлэг орчмын бүс болон орон сууцны хорооллын доторх замд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.