Завхан аймагт мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ

Завхан аймагт мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ

Завхан аймгийн Засаг даргын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн захирамжаар мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвчин бүртгэгдсэн бүс нутгаас зөвшөөрөлгүй отор нүүдлээр орж ирэх мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарласан байна. Уг захирамжид Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар болон Байгаль орчны газарт хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах чиглэл өгчээ. Мөн сумдын Засаг дарга нарт орон нутагт хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг болгосон бөгөөд захирамжийн хэрэгжилтэд аймгийн Засаг даргын орлогч хяналт тавьж ажиллах юм байна. Эрх бүхий байгууллагууд иргэд, малчдыг мал, амьтны шилжилт хөдөлгөөний журам, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, зөвшөөрөлгүй отор нүүдэл хийхгүй байхыг анхааруулжээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө