Ж.Баярмаа: ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийн санал хураалтыг өнөөдөр 16:00 цагаас явуулна, дэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байгаа

Ж.Баярмаа: ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийн санал хураалтыг өнөөдөр 16:00 цагаас явуулна, дэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Баярмаа нарын өргөн мэдүүлсэн ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг өнөөдөр үдээс хойш 16:00 цагаас хэлэлцэхээр болсон. 

Энэ асуудлын талаар хууль өргөн барьсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ардчилсан намын хоёр гишүүний кноп гацсан учраас горимын санал гаргаж, дэмжигдсэн боловч харамсалтай нь дахин санал хураалт хийсэнгүй ээ. Энэ хууль бол 32 гишүүнээс гадна өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа, цалин авч байгаа, татвар өгч байгаа, татварын дарамтанд орчихсон иргэдэд зориулсан хууль юм. МАН-ы анхны дарга С.Данзан "Иргэн баян бол улс баян гэж хэлсэн байдаг". Тэгэхээр анхны даргынхаа үгийг МАН-ы гишүүд маань сайн ухаж бодох ёстой. Улсад хураалгадаг татвараасаа бага зэргийг хасуулах гэсэн хууль юм. Ард түмэн бол цалин нэм, бидэнд мөнгө өг гэж гуйгаагүй. Ердөө төлдөг татварыг маань бага зэрэг багасгаад өгөөч л  гэж байгаа юм. 1 сая иргэний 80 гаруй хувийнх нь төлсөн татвараар ХХОАТ санхүүждэг. Тэгэхээр энэ бол цэвэр бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хууль юм. Ялангуяа дундаж ангиа дэмжиж байж улс хөгжинө. Баячуудад зориулсан хууль гэж харж байгаа гишүүд бол маш буруу дүгнэж байна. Асуудлыг аль болох ард иргэдийн талд шийдэх ёстой. Өнөөдөр үдээс хойш санал хураалт явагдана. Энэ санал хураалт дэмжигдэнэ гэдэгт би итгэлтэй байгаа" хэмээн хэвлэлд ярьжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө