Нийслэлийн таван байршилд авто зам хаана

Нийслэлийн таван байршилд авто зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. Тус арга хэмжээтэй холбоотойгоор зарим авто замыг түр хугацаанд хаана. Тодруулбал,

Зургаадугаар сарын 1-ний 06:00–20:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана. Үүнд:

  • Жуулчны гудамж - Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
  • Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
  • Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
  • Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл хаана.

Мөн өдрийн 08:00–22:00 цагийн хооронд:

П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө