“Талын салхи” олон улсын мото наадам сарын 6,7-нд болно

“Талын салхи” олон улсын мото наадам сарын 6,7-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

“Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байгаа юм.  Тус мото наадамд Монгол Улсын 70 мото клубын 3800 гаруй мотоцикл сонирхогч оролцохоос гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид оролцоно. Мото наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 11:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Д.Сүхбаатарын талбай- Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам- Таван шар- 22-ын товчоо- Говь ресорт” гэсэн маршрутаар явна. Мото наадам нь “Говь ресорт” спорт цогцолборт үргэлжилнэ.




Өнөөдөр тахиа өдөр

29 минутын өмнө