Ж.Эрдэнэбаярыг Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны даргаар томилжээ

Ж.Эрдэнэбаярыг Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны даргаар томилжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үүрэгт ажилдаа орсонтой холбоотойгоор нийслэлийн удирдлагын багт томилгооны өөрчлөлтүүд хийгдэж эхлээд байна. Энэ хүрээнд Ж.Эрдэнэбаярыг Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны даргаар томилжээ.

Ж.Эрдэнэбаяр нь өмнө нь Соёлын сайд асан Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт ажилласан туршлагатай юм. Түүний боловсролын хувьд 2002-2013 онд Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуульд суралцаж төгссөн. Үүний дараа 2014-2015 онд Австрали улсын Sydney TAFE NSW коллежид, 2015-2018 онд Western Sydney University-д суралцсан байна. Мөн 2020-2021 онд Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсжээ. Тэрбээр англи, хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй бөгөөд япон хэлний анхан шатны мэдлэг эзэмшсэн байна.

Ажлын туршлагын тухайд, 2012-2014 онд “ОУХНТ”-д бүлгийн удирдагчаар ажиллаж байсан бол 2014-2019 онд Австралийн McDonald's компанид бүсийн менежерээр ажиллажээ. Мөн 2019-2020 онд “Tirezone” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2021 оноос “Ори Медиа” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байв.




Өнөөдөр тахиа өдөр

29 минутын өмнө