СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнодод орон сууцанд гарч 35 настай эмэгтэй нэг болон 11 настай хоёр хүүхдийн хамт угаартаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнодод орон сууцанд гарч 35 настай эмэгтэй нэг болон 11 настай хоёр хүүхдийн хамт угаартаж нас баржээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 2 дугаар байранд хар утаа гарч байна гэсэн дуудлага зургадугаар сарын 3-ны өдрийн 13:20 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан очиход тус байрны В1 давхарт байрлах айлын жижиг өрөөнд гал гарч, эд зүйлс шатаж байсан байна. Аврагчид 13:26 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ. Гал түймрийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, В1 давхраас 35 настай эмэгтэй, 11 настай хүү, 5 настай охин, 3 настай хүү, 1 настай охин нарыг гарган эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.

Харамсалтай нь 35 настай эмэгтэй, 11 настай хүү, 1 настай охин эмнэлэгт хүргэгдэн очоод нас баржээ. Харин 5 настай охин, 3 настай хүүгийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Мөн утаажилтын бүсээс нийт 10 иргэн буюу найман том хүн, хоёр хүүхдийг аюулгүй бүсэд гаргаж, дөрвөн хүнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.  Гал түймрийн шалтгаан, нөхцөл байдлыг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө