Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томилжээ

Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томилжээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэлийг намын Нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гаргасан байна.

Тэрбээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Б.Пүрэвдагвын оронд МАН-ын Нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших аж. Л.Дашдэмбэрэл нь 15 жилийн өмнө Монгол Ардын Намд элссэн бөгөөд 2019 онд намын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн төрийн болон улс төрийн байгууллагад удирдах түвшний хэд хэдэн албан тушаал хашиж иржээ. Тодруулбал, Н.Учралыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байх үед нь ахлах зөвлөхөөр нь ажилласан байна. Үүний дараа Н.Учрал УИХ-ын даргын албан тушаал хашиж байх үед Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайдаар томилогдсоны дараа Ажлын албаны даргаар нь ажиллаж байжээ.