Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилга энэ сарын 22, 23-ны өдөр болно

Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилга энэ сарын 22, 23-ны өдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилгыг 2026 оны зургаадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд үйлдэхээр болжээ.

Монгол төрөөс энэхүү хайрханыг анх 1818 оноос тахиж эхэлсэн бөгөөд социализмын жилүүдэд хэрэгжүүлсэн шашингүйн бодлогын улмаас хэсэг хугацаанд тасалдсан байна. Харин 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дахин сэргээжээ.

Бурхан Халдун уул нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” нэрээр бүртгэгдсэн түүх, соёлын үнэт өв бүхий хайрхан юм. Энэ удаагийн тахилгын хүрээнд жаранд нэг тохиодог Гал Морин жилийн тахилгын шашны зан үйлийг уламжлалт шарын шашны лам хуврагууд болон эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үед төрийн шашин байсан бөө мөргөлийн ёсыг хослуулан үйлдэхээр төлөвлөжээ. Мөн тэнгэр шүтлэгт тодорхой тооны заарин, удгануудыг албан ёсоор оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Тахилгын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Тэнгэр Үзэлтний Мөнх Тэнгэр Нэгдсэн Хороо, Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд хамтран хэрэгжүүлэх юм.