П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах болон УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтуудыг явуулж байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.