Авлигатай тэмцэх газрын шаардлагын дагуу түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагаатай холбоотой нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг 2026 оны зургадугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар хүчингүй болголоо.
Авлигатай тэмцэх газраас түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах, энэ төрлийн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулах, мопед болон скутерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох хүртэл олгогдсон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн байна. Эдгэрэ нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлсний дараа түрээсийн мопед, скутерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.