Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ. Энэ жилийн "Элсэлтийн шалгалт"-д нийт 49 мянга 14 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна. Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө