АНУ-ын Элчин сайдын яам "Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 250 жилийн ой" арга хэмжээгээ Сүхбаатарын талбайд нээжээ

АНУ-ын Элчин сайдын яам "Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 250 жилийн ой" арга хэмжээгээ Сүхбаатарын талбайд нээжээ

АНУ-ын Элчин сайдын яам "Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 250 жилийн ой" олон нийтийн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зарлан нээж байна гэж Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдөр, маргааш /2026.06.06-07/ болж буй энэхүү арга хэмжээ нь Элчин сайдын яамнаас АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж буй бүтэн жилийн хөтөлбөрийн голлох олон нийтийн арга хэмжээ нь бөгөөд соёл, спорт, боловсрол, дуу хөгжим болон иргэд хоорондын харилцааг Нийслэл Улаанбаатарын төв талбайд нэгтгэн баяраа хамтдаа тэмдэгдэхээр олон нийтийг уриад байгаа ажээ. 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган өнөөдөр болсон нээлтийн арга хэмжээнд үг хэлэхдээ "Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед бид үндэслэн байгуулагчдынхаа үзэл санааг эргэн харахаас гадна, Монгол зэрэг бусад улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа эргэн харж, удс орныхоо дипломат үйл ажиллагааг болон дэлхий дахинаа үзүүлж буй нөлөөг бид эргэцүүлэн боддог" гэсэн байна.

Тэрээр "Тусгаар тогтнолын 250 жилийн ой нь зөвхөн өнгөрсөн үеийн тусгал биш, энэ бол ирээдүйн тулгуур юм" хэмээгээд АНУ нь шинэ түншлэлүүдийг бий болгож, инновацийг дэмжиж, дараагийн 250 жилд биднийг хөтөлж явах дипломат үйл хэргийн шинэ эрин үеийг тодорхойлж байгааг онцолжээ.

Хоёр өдрийн арга хэмжээнд дуу хөгжмийн үзүүлбэрүүд, Спайдермэн комик фэст парад, Америк шонхор шувууны үзүүлбэр, Элчин сайдын яам болон түншүүдийн танилцуулга, Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу AmCham-ын бизнес нетворкинг цаг зэрэг олон төрлийн соёлын арга хэмжээнүүдээс гадны Монголын Америк хөлбөмбөгийн холбооны нээлттэй сургалт, 14-өөс доош насны залуучуудын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, ДуДу Шинжлэх ухааны музейн үйл ажиллагаа, Комик фэст үйл ажиллагаа зэрэг олон нийтийн арга хэмжээнүүд явагдаж байна. 6-р сарын 6-ны өдрийн сүүлийн арга хэмжээ нь "Sound of America" концерт байсан бөгөөд тус концертод Country Music Club, Fat Cat Jazz Club ая дуугаа өргөж, олон нийт шугаман бүжиг бүжиглэн, энэхүү арга хэмжээнд зориулан Монголд тусгайлан ирсэн АНУ-ын Наймдугаар армийн хамтлаг тоглож, тэнгэрт салют буудсанаар үдшийн хөтөлбөр өндөрлөх юм. 6-р сарын 7-нд Америкийн Төвийн оюутан дадлагажигчдын "Үндэслэгч эцгүүд" илтгэл, Монголын Америк хөлбөмбөгийн холбооны үзүүлэн тэмцээн болж, үдэш нь Баянмонгол биг бэнд болон гоцлол дуучин Наагий буюу Н. Наранбаатарын ая дуугаар арга хэмжээ өндөрлөнө.

Хоёр өдрийн хөтөлбөрт мөн Horse Power баримтат киног олон нийтэд толилуулж буй. 40 минутын уг кино нь 12 жил бүхий дорнын зурхайгаас санаа авсан бөгөөд дорнын философи болон дэлхийн өнцөг булан бүрийн түүхүүдийг холбосон бүтээл аж. Дашрамд дурдахад энэхүү кинонд "морь шивнэгч" болж гарч буй Клэйсон Бэналли энэ сарын сүүлээр гурван үеийнхнийхээ хамт Монголд айлчлах бөгөөд дараа нь Өвөр Монгол руу аялж, киноны унаач охин Зулаа болон түүний цагаан морьтой уулзах, хамтдаа Horse Power киног үзэх мөрөөдлөө биелүүлэх юм. Horse Power киног дэлхий даяар 100 гаруй байгалийн түүхийн музейд үзвэр болгосон бөгөөд Улаанбаатарт ч мөн адил морин дээр суурилсан нийтлэг хэлээр үзэгчийг нэгтгэж өөртөө татаж чадахуйц юм.

Тусгаар тогтнолын 250 жилийн ойн хөтөлбөрийн тухай: Америкийн өдрүүд нь АНУ-ын Элчин сайдын яамны Тусгаар тогтнолын 250 жилийн ойн хөтөлбөрийн хүрээний голлох олон нийтийн арга хэмжээ бөгөөд энэхүү хөтөлбөр АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэх бүтэн жилийн арга хэмжээнүүдийн цуврал юм. Үүнд АНУ-Монголын спортын арга хэмжээнүүд, хиймэл оюун ухааны чиглэлийн Технологийн инновацийн илтгэгчдийн хөтөлбөр, Монголын уран бүтээлчдийн оролцоотой Америкийн сонгодог дуунуудыг тэмдэглэсэн онцгой пянзны нээлтийн арга хэмжээ, кино үзүүлэн, соёлын солилцоо, боловсролын уулзалт зөвлөгөөн болон бусад олон арга хэмжээнүүдийг төлөвлөөд байна.

Америкийн өдрүүд арга хэмжээг АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу AmCham, Америк Монголын түншүүд, ТББ-ууд болон төгсөгчдийн байгууллагуудын өргөн хүрээний сүлжээтэй хамтран зохион байгуулжээ. Элчин сайдын яам энэхүү түүхэн баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулах боломж бололцоогоор хангасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлж байна. Тус арга хэмжээний хөтөлбөртэй ЭНД ДАРЖ танилцана уу. 

Эх сурвалж: АНУ-ын элчин сайдын яам




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө