Дунд голын эхээс Натурын гүүр хүртэл 1.4 км үргэлжлэх үерийн түшиц хана барих ажил өнгөрсөн есдүгээр сард дуусч, ажлаа хүлээлгэн өгсөн. Үргэлжлүүлэн явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хариуцах “Силла групп” ажлаа хүлээн авсан бөгөөд ирэх зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж буй юм. Тэгвэл зарим иргэд уг ажлын явцад нэлээд бухимдалтай байна.
Иргэн Б.Энхмөнх “Сэлбэ голын далангийн ажлын тохижилт хэсгийг нүдээр үзэж шүүрс алдаж байгаад л ирлээ. хайран төсөв, хайран хөдөлмөр, хайран цаг зав, хайран ч татвар төлөгчдийн мөнгө” хэмээн шүүмжлэлтэй хандав.