Ж.Батжаргал: МАН-ын бүлэг "Онтре"-гийн хэлэлцээр дуусах хүртэл зэсийн АМНАТ-ыг хөндөхгүй байх байр суурь дээр тогтлоо

Ж.Батжаргал: МАН-ын бүлэг "Онтре"-гийн хэлэлцээр дуусах хүртэл зэсийн АМНАТ-ыг хөндөхгүй байх байр суурь дээр тогтлоо

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.06.08/ боллоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль өргөн баригдсан. Манай нам бүлгийн хурлаараа хэлэлцүүлгийн түвшинд сайжруулаад батлах ёстой гэж тогтсон. Гэтэл зарим төрлийн ашигт малтмалын АМНАТ-ийн асуудлыг хөндөж байгаатай холбогдуулан бүлэг дээр энэ асуудлыг дахин мэдээллийг нь сонсохоор болсон. Өнөөдөр энэ хуулийг үзэл баримтлалынх нь хүрээнд бүрэн дэмжиж явах ёстой. Гагцхүү зэсийн АМНАТ-ийн төлбөрийг стратегийн ач холбогдол бүхий зарим орд дээр гэрээ хийгдэж буйтай холбогдуулаад, Онтретэй хийх гэрээг  дуустал нь хөндөхгүй байя гэдэг чиглэлээр ерөнхий байр суурь тогтлоо.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд хуулийнхаа талаар танилцуулга мэдээллийг өгөөд, бүлгийн гишүүдээс гаргасан санал дээр тулгуурлан, уг хуулийн төслийг улам сайжруулж өргөн барих чиглэл олгосон" хэмээн ярилаа. 

ВИДЕО: