Мал, амьтны гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Өлгий аймаг 2026 оны 06 дугаар сарын 07, Ховд аймаг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс тус тус гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэн юм.
Өнгөрсөн Ням гарагийн /2026.06.07/ байдлаар Баян-Өлгий, Ховд аймгуудад /Баян-Өлгий-700, Ховд-318/ өвчилсөн нийт 1000 гаруй малыг устгалд оруулаад байна.
Иймд иргэд, малчид та бүхэн малаа халдвараас хамгаалж, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, өвчтэй болон сэжигтэй мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэхгүй байх, малын эмчийн заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг ОБЕГ-аас анхааруулж байна.