УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11.30 цагийн орчимд эхэллээ. Хуваарийн дагуу байнгын хорооны хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байсан.
Гэвч холбогдох сайд нар нь яг одоо Ерөнхийлөгчид дуудагдсан тул асуудлыг түр хойшлуулж, Газрын тосны тухай хуулийн төслийн хэлэлцэхээр болсон. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 120 хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 6-р сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хоёр хуулийн төслийн Ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нар ахалж байна. Мөн уг хуулийн төслийг салбарынх нь сайд Ж.Энхбаяр боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Г.Дамдинням, З.Мэндсайхан, Ж.Энхбаяр нарыг Ерөнхийлөгч дуудаж, уулзаж байж магадгүй байна.
ВИДЕО: