Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байна

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулж байгаа бөгөөд байнгын хорооны гишүүд төслийн үзэл баримтлал, зохицуулалтын талаар санал солилцох юм. Хэрэв Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээс үл хамааран УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

ШУУД ҮЗЭХ: