Д.Үүрийнтуяа: Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тоос болж байгаа эрдсээс нь хүртэл АМНАТ авдаг дэлхийн хаана ч байхгүй жишгийг засах өөрчлөлт алга

Д.Үүрийнтуяа: Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тоос болж байгаа эрдсээс нь хүртэл АМНАТ авдаг дэлхийн хаана ч байхгүй жишгийг засах өөрчлөлт алга

Өнөөдөр /2026.06.09/ Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг нэг томьёог сүүлд хуулийн заалтаас хасчихсан. Үүнээс болоод Эрдэнэт үйлдвэр дээр маш том асуудал үүсээд байгаа. Сангийн яам, ТЕГ-тай Эрдэнэт үйлдвэр шүүхдээд ялчихсан байна. Бид эдийн засгийг үл ашигтай, ашигт малтмалаас бид төлбөр авна уу гэхээс биш дагалдах элементэд ороод, төлбөр төлж байгаа эрдсүүд дээрээ татвар оноогоод байдаг. Энэ бол дэлхийн хаана ч байхгүй жишиг. Борлуулалтынхаа орлогын 50 хувийг татварт өгч байгаа ганц Эрдэнэт үйлдвэрт хамаарах хөнгөлөлт алга. Ийм байхад энэ үйлдвэр цаашид яаж хөгжих юм. Ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй боллоо. Ядаж энэ АМНАТ-ын өөрчлөлт орж ирээд төсөвт огцом нөлөөлөх гээд байвал үе шаттай хэрэгжүүлж болдоггүй юм уу" гэв.

ВИДЕО: