Үерийн эрсдэлт бүсүүдэд судалгаа хийж байна

Үерийн эрсдэлт бүсүүдэд судалгаа хийж байна

Сонгинохайрхан үүргийн хэмжээнд хаврын шар ус болон үерийн аюулд өртөх эрсдэлтэй 1487 өрх байна. Ялангуяа 21 дүгээр хороонд үерийн далан, суваг орчимд байрлах эрсдэлтэй бүсүүдэд амьдарч буй иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч С.Мөнхсайхан, Гал түймэр унтраах, аврах ангийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Эрдэнбаяр, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Э.Буянтогтох, Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн Л.Цэрэнханд нар 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр үерийн ус тогтмол хуримтлагддаг байршлуудад судалгаа хийжээ. Судалгааны хүрээнд 24, 25, 41 дүгээр хороодод дрон ашиглан эрсдэл бүхий байршлуудыг тогтоож, хороодын Засаг дарга нартай хамтран нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрхийн судалгааг гаргаж байна.

Мөн газар зохион байгуулалтын албатай хамтран эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлэх, тухайн бүсэд амьдарч буй хүүхдийн тоо мэдээллийг нарийвчлан гаргах, үер усны үед хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөнд тусгах ажлыг хийжээ.

Судалгааны үр дүн, санал дүгнэлтийг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой комиссын хуралдаанд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.