ТБХХ : Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ

ТБХХ : Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 13:00 цагаас хуралдаж, дараах 18 асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Үүнд:

  1. Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төсөл
  2. Хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
  3. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  4. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Х.Тэмүүжин нарын 39 гишүүн/
  5. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Х.Баасанжаргал нарын 4 гишүүн/
  6. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /Х.Тэмүүжин нарын 15 гишүүн/
  7. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Д.Энхтүвшин/
  8. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Д.Цогтбаатар/
  9. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн/
  10. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн/
  11. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн/
  12. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /М.Энхцэцэг нарын 70 гишүүн/
  13. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төсөл
  14. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  15. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  16. УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл
  17. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан
  18. Бусад асуудал



Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө