Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг 2026 оны зургаадугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийж байна.
Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм. Иймд иргэд та бүхнийг 10-14 хоногт ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэх зэрэг үйл ажиллагааг хийхгүй байхыг зөвлөж байна.