Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаанаа зохион байгуулдаг. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайд Н.Учрал өөрийн биеэр мэдээлэл хийхээр болжээ.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар:
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг сонгон шалгаруулах ажлын дүнгийн талаар
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын санаачлан боловсруулсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нараас санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Эрдэнэс ҮТП” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/
- Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүнд үйлдвэрийн чиглэлээр “Вестерн Холд” ХХК-д Ховд аймгийн Буянт, Дарви сумдын нутаг дэвсгэрт “Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/
- “Үндэсний стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)/ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна