ТАНИЛЦ: Б.Пүрэвдагвын мега төслүүдийг удирдах таван зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгчид ажиллана

ТАНИЛЦ: Б.Пүрэвдагвын мега төслүүдийг удирдах таван зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгчид ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.

Тэгвэл улс төрийн хүрээнд тус таван зохицуулагч хэн болох вэ гэх асуулт дагуулж байна. Тэгвэл

  • Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин
  • Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул
  • Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ы төлөөлөгч Л.Ариунтуяа
  • Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг
  • Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилохоор болжээ.