ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийн хэлэлцүүлгийг баасан гараг хүртэл хойшлууллаа

ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийн хэлэлцүүлгийг баасан гараг хүртэл хойшлууллаа

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүний өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг нэгтгэн хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг төсөл санаачлагчид хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулахыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор ажлын хэсгээс нэгтгэсэн төсөлд гишүүдээс санал авахад 48 цагийн хугацаа шаардлагатай байгаа тул уг төслийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн баасан гараг /2026.06.12/ хүртэл хойшлуулах горимын санал гаргав. Ингээд санал хураалт явуулахад, оролцсон 16 гишүүний ес нь дэмжиж 56.3 хувийн саналаар уг горимын санал дэмжигдлээ.