Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад тавьжээ

Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад тавьжээ

Хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл хотын даргатай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлж, санал солилцжээ. Хотын даргын зүгээс төлөөллүүдийн санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар болсон байна.

Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын тал дээр дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийг эрэмбэлэх, төслийн менежментийг сайжруулах, газар чөлөөлөлтийг системтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийн татварыг бууруулах, барилгын норм, стандартыг мөрдөж, хот төлөвлөлтийг анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, саналаа хэлжээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ “Авто замын түгжрэл, эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, аж ахуйн нэгжийн тээврийн зардал өсдөг. Хоол хүнсээр үйлчилж буй газруудын ариутгал, стандартыг сайжруулж, дулааны аргаар ариутгах системтэй болох шаардлагатай байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хаанаас шийдэх нь тодорхойгүй, нийслэл, дүүргээс хувийн хэвшлийн авдаг үйлчилгээнүүд хүнд сурталтай, нийслэлээс хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг ил тод болгох зэрэг асуудлыг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид түгээмэл хэлдэг” гэлээ.