Төв Ази чиглэлд унадаг дугуйтай аялж яваа Солонгос "YouTuber" залуу Монголоор дайрч явахдаа унадаг дугуйгаа хулгайд алджээ

Төв Ази чиглэлд унадаг дугуйтай аялж яваа Солонгос "YouTuber" залуу Монголоор дайрч явахдаа унадаг дугуйгаа хулгайд алджээ

“JUNG” нэртэй Солонгос YouTuber залуу Солонгосоос аяллаа эхлүүлж, улмаар Хятадаар дамжин Владивосток хүрээд, Улаан-Үдээр Монголд орж иржээ. Тэрбээр унадаг дугуйгаар Төв Ази чиглэлд аялж яваа бөгөөд Дархан хоттой гурван хоног танилцаад цааш аяллаа үргэлжлүүлсэн байна. Харамсалтай нь Зүүнхараа орчмоор явж байхдаа унадаг дугуйгаа хулгайд алджээ.

Тодруулбал, Зүүнхараа салдаг уулзварын цаахан талд, замын урд талын далан орчимд Далан руу уруудаж дугуйгаа хонхорт түр тавиад, ачаагаа үүрэн майхнаа босгохоор явжээ. Буцаж ирэхэд нь унадаг дугуй нь байхгүй байсан байна. Энэ талаар хууль сахиулах байгууллагаас тодорхой мэдээллийг олон нийтэд өгөөгүй байна. 

Хулгайд алдагдсан унадаг дугуй