Солонгос аялагчийн унадаг дугуйг авсан хүн өөрөө холбогдож буцааж өгчээ

Солонгос аялагчийн унадаг дугуйг авсан хүн өөрөө холбогдож буцааж өгчээ

Дэлхийгээр унадаг дугуйтай аялж буй БНСУ-ын иргэн Су Кюмын алдагдсан унадаг дугуй олдож, эзэндээ бүрэн бүтэн очсон байна. Дугуйг авсан иргэн өөрөө холбогдон буцаан өгсөн бөгөөд тухайн үедээ үүнийг хулгай гэж бодоогүй тухайгаа тайлбарлаж, уучлал хүсжээ.

Улмаар дугуйн эзэн Су Кюмын болон асуудлыг олон нийтэд хүргэсэн иргэн нарын зүгээс уг асуудлыг хулгайн хэрэг гэж үзэхийг хүсээгүй тул цагдаагийн байгууллагад албан ёсны өргөдөл гаргалгүйгээр хүлээж байсан аж.

Тэдний хэлснээр гол зорилго нь хэн нэгнийг шийтгүүлэхээс илүүтэйгээр бусдын эд хөрөнгөд зөв хандах, олдсон эд зүйлсийг холбогдох байгууллагад мэдэгдэх зэрэг зөв дадлыг нийгэмд түгээхэд чиглэсэн гэв.