Улсын Их Хурал өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтад 86 гишүүн оролцсоноос 57 нь дэмжиж, 66.3 хувийн саналаар дэмжигдэв. Ингэснээр санал хураалтад оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.