Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 13, 14-нд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр иргэдэд дараах үйлчилгээг хүргэх юм байна.
- Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх,
- Ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах,
- Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах,
- Салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой гэв.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөгийг зохион байгуулж буйг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.