Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын хяналтын сонсгол өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын хяналтын сонсгол өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ

УИХ-аас Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын мега төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон.

Тодруулбал, энэ сарын 15, 16-ны даваа, мягмар гарагийн 09.00 цагаас Төрийн ордонд явагдах юм. Энэ дагуу сонсгол тун удахгүй эхлэх гэж байна. Өнөөдөр буюу эхний өдөр нийслэлийн 2024-2026 оны төсвийг хэлэлцэх бол маргааш мега төслүүдийг хэлэлцэнэ. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалах бол Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж буй. Энэхүү сонсголд 100 гаруй хүн оролцоно гэдгийг сонсгол даргалагч онцолсон байдаг. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө