Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдан, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсож, байр сууриудаа нэгтгэдэг.
Энэ дагуу өнөөдөр 10.00 цагаас тус тусын хуралдаанаа хийнэ. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдээс дурдвал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хууль, Тэтгэврийн шинэчлэл буюу нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ж.Баярмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах тухай хуулийн төслүүд багтаж буй.